Эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад илүү нээлттэй, яриа хүмүүс. Гэхдээ эмэгтэйчүүдэд ч бас хэнд ч хэлдэггүй нууц гэж бий. Эмэгтэйчүүд тэр нууцаа эрчүүд өөрсдөө олоод мэднэ гэж битүүхэн найддаг ч энэ нь цөөхөн тохиолдолддог нь харамсалтай. Энэхүү нууцууд нь хэдийгээр хэтэрхий энгийн зүйлс мэт байвч эрчүүдийн хувьд хэзээ ч тааварлашгүй оньсого болон үлдэх нь олонтаа. Тиймээс эмэгтэйчүүдийн тэрхүү нууцыг тайлахад бага ч болов тус болох байх гэсэн үүднээс энэхүү мэдээлийг хүргэж байна.
Санаачлагатай байдал бол маш чухал. Бид өөрөө өөртөө санаа тавьж, ганцаараа бүхнийг төлөвлөж, бүх зүйлд ханцуй шамлан орох угаас дургүй. Бид эрчүүдийг аливаа зүйлд илүү санаачлагатай хүчирхэг байхыг битүүхэн хүсч, хүлээж суудаг. Эр хүн санаачлагатай байна гэдэг шууд утгаараа бидэнд халамжтай сайн залуу гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь дэлгүүрээс хүнсээ цуглуулах, оройн хоолоо бэлтгэх, маргаашийн амралтын өдрийн төлөвлөгөө гаргах гээд юу ч байсан биднийг амархан догдлуулдаг.
Бүх л эмэгтэйчүүдэд гэнэтийн бэлгэнд дуртай. Тийм ч болохоор үргэлж л дотроо хайртыгааг хааяа ч болов гэнэтийн бэлэг бариасай гэж хүлээж байдаг. Хэдийгээр таны бодлоор өчүүхэн харагдах зүйл ч эмэгтэй хүнийг ямар онцгой, хайр татам нэгэн гэдгийг мэдрүүлэх ид шидтэй байдаг юм. Таны бэлэг үнэтэй эсэх нь үүнд чухал биш гол нь таны сэтгэл, санаачлага байхад л бэлэгний тань үнэ тэнгэрт хадах болно. Хайртдаа нээлттэй, анхаарал халамжтай байхад яагаад болохгүй гэж. Таны хичээл зүтгэл түүнийг тань хамгаас аз жаргалтай болгох болно.
Ихэнх эмэгтэйчүүд өөрийн залуугаа бусдад алдахаас битүүхэн түгшиж байдаг, энэ нь хэн ч байж болно хамтран ажилладаг бүсгүй, эмэгтэй найз гээд л . Үүнийг тайлбар нь их энгийн зүгээр л хүн бүр өөртөө байхгүй зүйлийг хүсч байдагт оршино. Бараг бүх л эмэгтэйчүүд хайртыгаа өөр хэн нэгэнд татагдчихвий эсвэл бүүр дотроо төсөөлөөд явж байхвий гэж сэрэмжилж байдаг.
Зөвхөн эмэгтэй гэлтгүй бүх л хүн хайртай хүнээ тэдэнд нээлттэй, үнэнч шудрага байхыг хүсдэг. Хэн ч мэхлэгдээд байхыг хүсдэггүй. Бид олон зүйлийг уучилж чадна гэхдээ худлаа ярихыг тэсвэрлэхгүй. Та хичнээн буруу муу зүйл хийсэн ч таны эмэгтэй таныг ойлгож , хамтдаа асудлыг шийдэх арга замыг хайх болно.
Эмэгтэйчүүдийн зургаа дахь мэдэрхүй маш сайн хөгжсөн байдаг, ялангуяа хүмүүсийн харилцаан дээр. Бид харилцаж буй хүнийхээ бүхий л зүйлийг ажиглаж байдаг тийм ч учраас хайртынхаа биеийн бүхий л илэрхийлэлийг маш ойлгочихдог. Бид зөнгөөрөө ямар нэгэн сэжигтэй, эргэлзээтэй зүйлийг мэдэрчихвэл түүнээсээ болоод уурлаж бухимдаж эхэлдэг. Ер нь эмэгтэй хүн ямар нэг зүйлд эргэлзэж хардах үедээ хайртай хүн нь хажууд нь байхгүйд маш их эмзэглэдэг.
Энэ бол цөөхөн эрчүүдийн л мэддэг зүйл. Эмэгтэйчүүдийн ихэнх нь "эрчүүдийн цаг"-г хүлээн зөвшөөрч, харин ч бүүр дэмждэг. Бид эрчүүд заримдаа найзуудтайгаа хөл бөмбөг үзэж, шар айраг уун, янз бүрийн дэггүй тоглоом тоглож цагийг зугаатай өнгөрөөж, өөрийн гэсэн хувийн орон зайтай байхыг хүсдэг гэдгийг сайн мэддэг. Гэхдээ эрэгтэй хүн найзууддаа хэтэрхий их цаг зарцуулж, бүсгүйдээ бага анхаарал тавих үед мэдээж зөрчилдөөн үүсдэг.
Ямар ч эмэгтэй энэ талаар илт дурсахгүй. Гэхдээ л үнэн. Эрчүүдийн хувьд найзууд нь маш чухал байр суурь эзэлдэг учраас эмэгтэйчүүд тэдэнд таалагдахыг хүсдэг. Тийм ч учраас эмэгтэйчүүд хосдоо ямар их хайртайгаа тэдэнд харуулж дотно байхыг хичээдэг. Мөн эмэгтэйчүүд ингэснээрээ тодорхой давуу талыг олж авна гэж найддаг.
Хэрэв эмэгтэй хүн тодорхой орон зай хэрэгтэй байгаагаа илэрхийлж байвал, тэр тантай цаашдаа уулзмааргүй байна гэсэн үг биш. Тэр зөвхөн өөрийгөө танд ойлгуулахыг л хүсч байгаа юм. Таны найз бүсгүй эсвэл эхнэр тань энэ үгийг хэлж байвал үүнийг зүгээр л тэр үнэхээр ямар нэг чухал ажилтай юм байна гэж хүлээж аваарай.
Бүх эмэгтэй хайртай хүнээ өөрт нь шудрага хандаасай гэж хүсдэг. Тухайлбал бүсгүй тань бага зэрэг таргалсан байлаа гэж бодоход түүнд гайхалтай сайхан харагдаж байна гэж бүү хэлээрэй. Эмэгтэйчүүд өөрсдийнхөө ямар харагдаж байгааг сайн мэдэж байдаг учраас түүнд бага зэрэг жин нэмснийг эвтэйхнээр ойлгуулж ямар ч үед сайхан харагддаг гэж магтаарай. Түүний хувьд таны хайр хамгаас үнэтэй. Мөн та түүнтэй хамт дасгал хийхийг санал болгож болох юм. Ингэснээр тэр таны шудрага занд талархах болно.