Нүүрс усыг багасгах гэсэн ойлголт нь моод болсон. Талх биш харин паста нь илүү дээр гэж боддог. Жингээ баригчид хэрхэн нүүрс-усны хэрэглээгээ багасгах талаар туршилт явуулж байна. Гэвч ямар ч төрлийн тарианууд бүгд л ижилхэн. Та сайжруулсан үр тариаг ч, бүхэл үрийн тариаг ч сонгосон нүүрс ус нь хэвийн нөлөөлдөг.
Та нүүрс усныхаа хэрэглээг багасгахад хамгийн түрүүнд хурдан бөгөөд гайхалтайгаар жин тань хасагдахыг хардаг шүү дээ. Гэвч та өөхнөөс хасаж байгаа юм биш. Энэ бол ус. Нүүрс ус нь хүний биеийн ¾-г эзэлдэг бөгөөд хадгалагдахдаа нүүрс төрөгч нь хүний биеийн жингийн ¾-г усаар эзэлдэг гэж хоол судлаач, дасгалжуулагч Marie Spano хэлсэн байна.
Нүүрс ус бол тархины үйл ажиллагааны үндсэн эх үүсвэр юм. Хүн нүүрс усаа зогсоовол тархи манарах ба ялангуяа глюкоз багасч эхэлдэг байна. Глюкоз багассанаар таны бие өөхийг шатааж нүүрс хүчлийн фегмент болох китоныг ялгаруулна. Ингэснээр амьсгаадах, ам хуурай байх, ядрах, сульдах, толгой эргэх, нойргүйдэх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илрэх бөгөөд энэ нь танд яг л ханиад хүрсэн мэт мэдрэгдэх болно. Удалгүй таны бие кетоныд зохицож эхлэснээр танд тийм ч таагүй санагдахаа болино.
Цэвэршүүлсэн нүүрс ус/дээдийн дээд гурил/ бол цусан дахь сахарын түвшинд муугаар нөлөөлдөг. Харин бүхэл үрийн гурил таны цусны түшинг хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг.
Үр тарианы төрөл нь хоорондоо маш том ялгаатай. Жишээ нь 2014 оны судалгаагаар дээд гурил нь хүний биеийн өөх тосны түвшинг нэмэгдүүлж, зүрхний шигдээс болон чихрийн шижингийн эрсдлийг нэмэгдүүлдэг гэж гарч байсан. Мөн Америкийн Зүрхний Холбооны мэдээллэснээр бүхэл үр тариа нь цусан дахь холестрины түвшинг хэвийн байлгаж, зүрхний шигдээс, таргалалт, чихрийн шижин тусах эрсдлийг бууруулдаг гэжээ.
“Бүхэл үрийн үр тариа бол төмөр, магни, В витамины эх үүсвэр бөгөөд бүхий л эрч хүчийг нөхөх үндсэн хүнс юм” гэмээн Spano магнийн дутагдалд орсон хүмүүст хандан зөвлөж байна. Нүүрс-ус нь эрчим хүчний анхдагч нөөц. Нүүрс-усыг багасгавал таны биед нөөцлөгдсөн усны түвшин буурч амархан ядарч сульдах болно.
Таныг бүх л төрлийн хачиртай талхыг ид гэсэн үг биш. Бүхэл үрийн болон сайжруулсан хүнснээс авах нүүрс ус нь neurotransmitter serotonin дахь оюун ухааны түвшинг нэмэгдүүлдэг. Тэгэхээр бүхэл үрийн тариатай адил эрүүл хүнснээс нүүрс усыг авснаар таны оюун ухаан сэргэг байна.