Гуталны хорхойтнуудаа сонсоорой! Таны цуглуулганд дараах төрлийн гуталнууд байгаа юу? Байхгүй бол дараагийн удаа сонголт хийхдээ бодолцож үзээрэй.
Таны шүүгээнд флат зайлшгүй байх ёстой. Та өндөр өсгийт өмсдөг эсхээс үл хамааран ямар ч үед флат хамгийн төгс сонголт байх болно. Флат нь өмссөн байхад ямар гоёмсог харагддаг гээч.
Миний хамгийн дуртай загварын нэг. Биед эвтэйхэн, хаана ч өмсөхөд боломжийн, загварлаг. Ийм байхад өөр юу хэрэгтэй гэж?
Энэ төрлийн гутал нь бага зэрэг хурц, чамин тансаг байдлыг харуулдаг. Рок, орчин үеийн гээд ямар ч стилийн хувцастай гайхалтай зохицдог.
Энд тийм ч олон спортлог бүсгүйчүүд байхгүй байх. Гэхдээ sneakers пүүз бол хөлөнд маш эвтэйхэн, энгийн учраас зөвхөн спортлог гэлтгүй хэн бүхэн өмсөх боломжтой.
Туфль нь ямар ч үед ямар ч хувцастай гайхалтай зохицдог сонгодог загвар. Нэмээд хэлэхэд биед маш эвтэйхэн учраас хар, цагаан, саарал, шаргал гээд өнгө бүрээс нь нэг нэгийг авчихвал бүүр ч янзтай. Гутлын хорхойтнууд ч үүнтэй дуу нэгтэйгээр санал нийлдэг.
Платформтой алхахад маш эвтэйхэн байдаг. Миний хувьд би зун сандаал өмсөх их дуртай. Хэрэв миний сандаал үргэлж ултай бол бүүр ч янзтай. Учир нь би дөнгөж 157 см учраас намайг хангалттай өндөр харагдуулж чаддаг болохоор үнэхээр таалагддаг.
Зуны халуунд өндөр өсгийг өмсөхөөс илүү хөлд эвтэйхэн хэрнээ донжтой. Үргэлж ултай гутал албан ёсны, энгийн гээд ямар ч үед жинхэнэ загварлаг харагдуулж чаддаг.
Энгийн хэрнээ сонгодог загвар. Би ийм төрлийн гутланд ямар дуртай гээч. Болдогсон бол бүр өнгөнөөс нь авахсан.