Целлюлит нь бүсгүйчүүдийн гуя, гар, гэдэс, өгзөгний хэсэгт ихэвчлэн үүсдэг бөгөөд бараг 90%-д нь гарцаагүй тохиолддог байна. Үүнтэй та эргэж буцалтгүй тэмцэхээр шийдсэн бол энэ зөвлөгөөг анхааралтай уншаарай. Целлюлит гэдэг нь хүний арьсан доорх өөхөн бөмбөлөгний хэмжээ нэмэгдэж, биеэс гадагшлах ёстой хорт бодиснууд саатснаас үүсэх өөхөн эдийн өөрчлөлт бөгөөд тэр хэсэгт ус ихээр татагдаж хавагнадаг.
АНУ-ын Манхайтаны аьс судлал, гоо сайхны хүрээлэнгийн доктор Дэнди Энгелмэн целлюлитын талаар ярихдаа “Целлюлит үүсэх нь хүний тарган, туранхайтай огтхон ч хамаагүй. Харин ч туранхай хүмүүст илүү тохиолддог бөгөөд бага зэргийн илүүдэл өөх бол асуудал биш. Харин хэтрүүлбэл огт хэрэггүй” гэжээ. Та целлюлиттайгаа хэрхэн тэмцдэг вэ? Энгелмэн дараах аргуудыг хамгийн үр дүнтэй гэж үзсэн бөгөөд хэрэглэхийг санал болгож байна.
Целлюлитиыг арилгах хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол лазерийн тусламжтайгаар целлюлитыг арилгах арга юм. Лазер эмчилгээ хэрэглэснээр целлюлитыг багасгаж болох ч бүр мөсөн арилгаж чадахгүй. Гэхдээ таны хэтэвчний хэр зузаанаас энэ бүхэн шалтгаална. Дээрээс нь энэ аргын үр дүн гартал нилээд хугацаа шаардагддаг учраас лазер эмчилгээг хийлгэхийнхээ өмнө энэ талаар сайн бодоорой.
Zwave нь АНУ-н Хүнс, Эмийн Хяналтын газрын FDA стандартад нийцсэн целлюлитын эсрэг арга юм. Zwave нь өндөр хүчдэлийн туяаг ашиглан арьсны доорх жүржийн хальс шиг биржийж товойсон илүүдэл хорт өөхийг арилгаж, багасгах нөлөөтэй. 10-н удаагийн курс эмчилгээг 7 хоногт дор хаяж 3 удаа хийлгэснээр маш хурдан эерэг үр дүн гардаг. Гэхдээ тухайн хүний биеийн онцлог, өөхөн давхаргын хэр зузаанаас шалтгаалаад хугацаа нь өөр өөр байж болно. Энэ арга нь лазер эмчилгээнй нэгэн адил нилээд өртөг өндөр буюу 1 эмчилгээ ойролцоогоор $300-$450 байдаг.”
Энэ арга нь биед ямар нэгэн зовиургүй, хялбар арга юм. Өндөр хүчдэлийн тодорхой давтамжийг ашиглан арьс, зөөлөн эдэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэлгүйгээр целлюлитыг арилгадаг. Энэ аргыг ихэвчлэн Zwave-тэй хослуулж хэрэглэдэг.
Эмчилгээг хийлгэх үед өвчтнүүдийг эмчилгээний тусгай ширээн дээр хэвтүүлэх бөгөөд Vanquish нэртэй энэхүү төхөөрөмж нь арьсанд хүрэлгүйгээр зорилтот хэсгийг эмчилж эхэлнэ.
Энэ үед бага зэрэг халуун мэдрэмж төрөх боловч ямар нэгэн зовиур, таагүй байдал мэдрэгдэхгүй. Энэ эмчилгээг дор хаяж 30 минут хийлгэх бөгөөд үнэ нь ойролцоогоор $500-$800 байдаг. Эмчилгээ хийлгэсний дараа хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй, ямар нэгэн хөдөлгөөний хязгаарлалт байхгүй.
Ихэнх целлюлитын эсрэг тос, кремүүд каффейний найрлагатай учраас тогмол хэрэглэвэл маш үр дүнтэй байдаг. Учир нь целлюлитийн эсүүд ус их хэмжээгээр татах чадвартай байдаг бөгөөд каффейн нь энэ усыг хатаах үйлчилгээтэй.
Гадны орнуудад ихэд таашаагдсан Biotherm Celluli Eraser ($45 biotherm.com), NeriumAD Firming Body Contour Cream ($110,mynerium.com) зэрэг тоснууд нь хамгийн сайн бөгөөд өдөр бүр тогтмол целлюлит ихтэй хэсэгтээ массажлан түрхснээр маш сайн үр дүнд хүрдэг гэнэ. Мөн целлюлит нь эмчилгээг зогсоосны дараа эргэн бий болох эрсдэлтэй учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй юм.
Кофетой скрабны найрлаганд каффейн агуулагддаг учраас өөхөн эд дэх усыг хатааж, арьсыг эрүүлжүүлснээр целлюлитыг багасгаж, арилгах үйлчилгээтэй. Целлюлитын эсрэг тосны нэгэн адил өдөр бүр хэрэглэснээр үр дүнг нь мэдэрнэ.
Энэ аргыг бүүр эрт дээр үеэс целлюлиттай тэмцэхийн тулд хэрэглэж ирсэн. Өвчилж, целлюлитсан хэсэг дээрээ хатуу, арзгар сойзоор доороос нь дээшээ зөөлхөн үрснээр тунгалгийн системээ сэргээн үхэжсэн арьснуудыг гуужуулснаар цусны эргэлт сайжирч, целлюлит арилдаг. Өдөр бүр дор хаяж нэг удаа хэрэглэснээр үр дүнд хүрнэ.
Анх Европт толбот үлд, хайрст үлд зэрэг арьсны өвчнүүдийн анагаах зорилгоор үүссэн. Mesotherapy нь биед шаардлагатай амин дэм, эрдэс бодис, амино хүчлийг биед тарих замаар арьсыг амьсгалуулж, эмчлэх арга юм. Энэ эмчилгээ нь Европ, Азид маш сайн танигдсан боловч АНУ-д төдийлөн түгээмэл биш учраас АНУ-н Хүнс, Эмийн Хяналтын газрын FDA стандартын тэмдэггүй. Гэхдээ mesotherapy нь өөхөн давхаргыг багасгаж, целлюлитыг арилгах сайн талтай боловч арьсанд цочрол өгч, үрэвслүүлэх талтай.
Эцэст нь дүгнээд хэлэхэд дээрх бүх эмчилгээнүүд нь целлюлитыг арилгаж, арьсыг эрүүлжүүлж анагаах зориулалттай ч яг ямар арга нь танд тохирохыг шууд хэлэх боломжгүй юм. Хэрэв та аль нэгийг нь сонгохоор шийдсэн бол энэ талын хангалттай мэдлэг, туршлагатай мэргэжлийн хүнтэй зөвлөлдөж шийдэх хэрэгтэйг анхааруулж байна.