Хөмсгөө засалгүй удаж байна уу? Тэгвэл та зөв, сайхан зассан хөмсөг таныг байгаагаас тань илүү залуу, сэргэлэн харагдуулдаг талаар нэг бодоод үзээрэй. Төгс, сайхан хөмсөг нь дараах 4 хэсгээс бүрддэг: эхлэл хэсэг, орой хэсэг, төгсгөл хэсэг, урт хэсэг.
(1) Хөмсөгний эхлэл хэсэг нь хамрын нүхний гадна талтай нэг шугаманд байна.
(2) Харин орой буюу хөмсөгний нумарсан хэсгийн дээд тал нь хамрын нүхний гадна тал, нүдний хүүхэн харааны гадна булантай диагональ шугамд байрлана.
(3) Төгсгөл хэсэг нь хамрын нүхний гадна тал, нүдний гадна булантай диагональ шугамд байрлана.
(4) Хөмсөгний эхэн болон төгсгөл хэсэг нь 1 шугаманд байрлана.
Гэхдээ энэ бүгдийг төгс хийхийн тулд мэргэжлийн нүүр будагч Афтон Уильямс дараах зүйлсийг бэлтгэхийг зөвлөж байна.
Хөмсөг болон сормуусны багс: Энэ нь сормуусыг салгаж, бөөгнөрөхөөс хамгаалдаг бол хөмсгийг самнаж, хэвэнд оруулахад ашиглагддаг. Хөмсгөө самнахдаа заавал дээш нь самнах хэрэгтэй.
Жижигхэн хайч: Хөмсгөө нэг талруу нь самнасны дараа хэт урт ургасан, илүү хэсгүүдийг нь тайрч, хайчилна. Anastasia Beverly Hills-н хайч энэ үүргээ маш сайн гүйцэтгэдэг.
Хөмсөгний харандаа: Хөмсгөө зулгаахаасаа өмнө дэрх зааврын дагуу хөмсгөө будах нь нь зүйтэй. Ингэснээр хөмсгөө зөв засахад амар болдог. Миний хамгийн дуртай харандаануудын нэг бол L’Oréal-н хөмсөгний харандаа юм.
Хөмсөгний чимхлүүр: Хөмсгөө зулгаахдаа хурц иртэй чимхлүүрийг сонгох хэрэгтэй. Lancome-н чимхлүүр нь таны хөмсгийг сайн, нарийн нягт авахад тусладаг.