Гор Видалын хэлсэн “Загвар бол хүний хэн болох, юу хүсдэг, юунд дургүйг илхэн харуулдаг” гэсэн ишлэлээр энэ нийтлэлээ эхлүүлж байна.
Загварт ямар дүрэм журам, тохиромжтой цаг гэж байдаггүй.
Бүсгүй таны хувцасны шүүгээ зөвхөн гайхалтай зүйлсээр л дүүрэх учиртай- Хэрэгтэй хэрэггүй олон хувцасны оронд ганц хоёрхон час хийсэн хослолтой байхад л та ямар ч үед сайхан харагдаж чадна. Та гайхалтай стилийг бий болгохыг хүсч байгаа бол юуны өмнө огт өмсдөггүй эсвэл загвар нь хуучирсан хэрэггүй хувцаснуудаасаа нэн даруй салах хэрэгтэй. Танд яг одоо зохихгүй байгаа хувцас ирээдүйд зохих нь юу л бол.
Тиймээс тэдгээр хувцаснуудыг хадгалахын оронд хаях эсвэл тохирох хүнд нь нэн даруй өгөх хэрэгтэй. Эс бөгөөс та нөгөө л хэвээрээ олон хувцсан дундаасаа өмсөх юм юу ч алга гэж гомдоллон суух болно. Мэдээж, энэ бүхнийг хэлэхэд амар ч хийхэд хэцүү. Тиймээс танд зөвлөхөд та хэрэггүй 20 хувцаснаасаа салснаараа үүнээс хавьгүй илүү гайхалтай зүйлтэй учрах болно гэдэгтээ итгээрэй.
Хэрэв та хувцас худалдаж авахаар шийдсэн бол өөртөө яг тохирох хэмжээтэй хувцсыг сонгох хэрэгтэй. Та дараа нь турчихна гээд эсвэл зүгээр л ийм том хэмжээтэй хувцас өмсөхөөсөө зовоод бага хэмжээтэй хувцас авч байгаа бол та том алдаа хийж байна.
Мэдлэг бол хүч. Хамгийн эхлээд та өөрийнхөө ямар төрлийн бие галбиртайг, юу танд гайхалтай зохидгийг мэдэх хэрэгтэй. Хэрэв та биеийнхээ талаар хангалттай мэдлэгтэй, сул болон давуу талаа сайн мэддэг бол та өөртөө тохирсог зөв хувцсыг амархан сонгож чадна.
Хэрэв та өмссөн хувцсандаа сэтгэл хангалуун байгаа бол энэ талаараа бич эсвэл зургаа ав. Энэ нь надад ямар хувцас сайхан зохидог эсвэл зохидоггүйг мэдэхэд тусладаг.
Тиймээ, өнгө таны стиль, мэдрэмжинд маш хүчтэй нөлөөлдөг. Ямар өнгө танд ямар мэдрэмж төрүүлдэг талаар сайн бодоод үз. Хэрэв та өөртөө итгэлгүй байгаа бол мэргэжлийн стилист, өнгө судлаачаас тусламж хүсч болно. Та мөн өөрийнхөө зан чанартай уялдуулан өөртөө төгс тохирох өнгөө тодорхойлж болох юм.
Танд найзын тань өмссөн хувцас маш их таалагдлаа гэж бодъё. Тэгвэл энэ үед марталгүй таалагдсан хувцасныхаа зургийг дарж, компьютер дээрээ хадгалаад аваарай. Дараа нь ийм төрлийн хувцас худалдаж авахад илүү хялбар болох болно.
Хамгийн гол нь өөртөө үнэнчээр хандах хэрэгтэй. Шүүгээгээ нээгээд: Ямар хувцсандаа та хамгийн дуртай вэ? Өмсөөгүй удсан хэр олон хувцас байна? Хэдийг нь та буруу сонголт гэж үздэг вэ? Аль хувцас таныг илүү аз жаргалтай болгодог вэ? Энэ бүхнийг бодолцсныхоо дараа танд огт тохирдоггүй хувцаснуудаа хаях эсвэл найздаа санал болгоорой. Тэдгээр хувцаснууд хичнээн үнэтэй, сайхан байлаа ч таны биед тохирохгүй бол танд огтхон ч хэрэггүй гэсэн үг. Хувцасны шүүгээгээ өөрийнхөө дуртай зүйлсээр дүүргэхэд энэ л маш чухал.
Танд өмнө нь ийм зүйл тохиолдож л байсан байх. Та дэлгүүрт явж байгаад маш гоёмсог даашинз харлаа гэж бодъё, үнэ нь ч хямдарчихаж. Тэгээд та тэр даашинзыг өмсөөд үзтэл танд арай бариу, богинохон ч юм шиг харагдаж байна. Гэсэн ч та энэ даашинз үнэхээр хөөрхөн, дээрээс нь боломжийн үнэтэй болохоор нь шууд л олзуурхаад л худалдаж авахаар шийдлээ. Харамсалтай нь энэ бол том алдаа юм шүү. Танд үнэхээр төгс таарахгүй л юм бол ямар ч сайхан хувцас байсан алдаа болох болно. Тиймээс танд үнэхээр бүх талаараа тохирох хувцсыг олон олтлоо худалдаж авалт хийх гэж яарах хэрэггүй.
Жинхэнэ дахин давтагдашгүй стилийг бий болгоно гэдэг бол байнга солигдож байдаг загварын давалгаанаас огт өөр, хавьгүй илүү зүйл. Загварыг сохроор дагахын оронд танд яг тухайн хувцас үнэхээр зохих эсхийг бодож байх нь чухал. Тиймээс танд төгс тохирох тренд гартал хүлээх л хэрэгтэй.
Хэрэв та өөрийнхөө юунд дуртай, юу таныг сайхан харагдуулдгийг мэдсэн бол таны шүүгээнд тийм төрлийн хувцаснууд байгаа эсхийг нягтлаарай. Өөийн гэсэн стилээ бүрдүүлэхийн тулд загварын сэтгүүл болон мэргэжлийн хүмүүсийн хэлсэн зүйлээс санаа авч болох юм.
Та нэгэнт стилээ тодорхойлсон бол өөрийн онцлогоо шингээсэн зүйлээр хувцсандаа нэмж чимэг оруулаарай. Заавал брэнд хөөхийн оронд илүү бүтээлч сэтгэлгээгээ ашиглаарай.
Хувцсандаа тохирсон гоёл чимэглэл нь таны стилийг бүүр ч илүү хүчирхэг болгох болно.Өөртөө тохирох хөөрхөн хос гутал, цүнх гээд юу ч байсан болно. Хэрэв та өөрийнхөө юу хүсч байгааг сайн мэдэж байгаа бол заавал нэмэлт гоёл чимэглэл хэрэглэх гэсний хэрэггүй. Харин оронд нь юу таныг илүү төгс болгох талаар анхаарах нь зөв юм. Заримдаа цагийг нь олсон донжтой гоёл чимэглэл таныг илүү өвөрмөц харагдуулж, нэрийн хуудас тань болох тохиолдол ч гардаг.
Зөвхөн та гэдгийг тодотгох тэр л загвар стилийг бий болгож чадна гэдэгт чинь итгэлтэй байна. Танд амжилт хүсье.