Бүсгүй хүний зун цагийн гоёо өөртөө итгэх итгэл, загварлаг байдал, эрүүл амьдралын хэвшил билээ. Harper’s BAZAAR зэрэг сэтгүүл танд гоёмсог загварын санаа өгөх бол өөртөө итгэх итгэл таны дотроос гардаг. Харин эрүүл амьдралын хэвшил бол яриангүй дотор гадна аль аль талаасаа эрүүл байхыг хэлнэ. Та амьдралдаа дээрх гурвыг цогцлуулж чадвал өөртөө итгэлтэй, эрүүл байж чадна. Эрүүл амьдралын үндэс нь бие, оюун санаагаа аль алиныг нь сэргээж, хөгжүүлэх дасгалыг тогтмол хийхтэй салшгүй холбоотой. Эндээс та өөртөө ямар дасгал тохирохыг олж мэдээрэй.
Дасгалын төрөл: Та шургуу хичээллэх дуртай. Тиймээс танд стресс ядаргааг тань хөөж, зүрх судасны үйл ажиллагааг тань дэмжих дасгал яг тохирно. Та төрөлхийн тэмцэгч учраас байнга өөрөө өөртэйгөө тэмцэж, өрсөлдөж байдаг. Хэрэв үр дүн нь төдийлөн харагдахгүй байсан ч бүү бууж өг. Илүү тууштай, хийж байгаа зүйлээ үргэлжлүүлсээр л бай!
Дасгалын хөтөлбөр: Хэт шахуу хөтөлбөр нь таныг залхаах болно. Харин үүнийг илүү сонирхолтой байдлаар хийх хэрэгтэй. Дасгалаа янз бүрийн тухайлбал дугуй унах, теннис тоглох, гүйх гээд олон зүйлээр хослуулан баяжуулаарай. Хэрэв та зорилгоо тодорхойлсон бол урагшлахад тань илүү хялбар байж, үр дүнд хүрэх болно.
Танд хандаж эхлэх үг. Үүнийг хийтлээ оролдоод л бай!
Дасгалын төрөл: Үхрийнхэнд илүү тайван, тухтай дасгал зохино. Хэрэв та хэт их дасгалыг нэг дор хийх гэж оролдвол харин ч эсрэгээрээ өөрийгөө сульдааж, эрч хүчээ үрж магадгүй. Гол нь өөртөө төвлөрч, бусдын юу гэхийг үл тоон, өөрийхөө хэн гэдгийг харуулаад өг. Тэгвэл та амжилтанд заавал хүрнэ.
Дасгалын хөтөлбөр: Илүү тайван, тухатай мэдрэмжийг авахын тулд та илүү гадаад орчинтой харьцах хэрэгтэй. Тухайлбал найзтайгаа юм ярингаа цэцэрлэгээр алхах, хөнгөн гүйх, бэлхүүсний бүжиг, теннис тоглох зэрэг. Дасгал хийж байхдаа дуртай хөгжмөө сонсч, энэ бүхэндээ бүрэн төвлөрөх хэрэгтэй.
Танд хандаж хэлэх үг: Найз залуугийнхаа экс бүсгүйгээс илүү сайхан биетэй болохын төлөө!
Дасгалын төрөл: Дүрсгүй ихрүүдэд хөдөлгөөн их шаарддаг, бие оюун санааны тэнцвэрийг хадгалах дасгал тохирно. Та дасгал хийхийнхээ хажуугаар хоолондоо анхаарч, энэ талаар сайтар судлавал илүү үр дүнтэй.
Дасгалын хөтөлбөр: Ихрүүд хоёрдмол шинж чанартай учраас олон хүмүүстэй хамт дасгал хийвэл илүү тохирдог. Энэ нь таныг идэвхижүүлж, хөгжилтэй байлгах болно. Тухайлбал нисдэг таваг буюу фрисби-г паркад тоглох, нохойгоо салхилуулах, агаарын теннис, волейбол тоглох зэрэг таныг илүү их хөдөлгөхийн хажуугаар сэтгэн бодуулах болно.
Танд хандаж хэлэх үг: Таны өмнө маш олон адал явдал, аялал хүлээж байна!
Дасгалын төрөл: Мэлхийн ордныхонд тасралтгүй тогтмол дасгал хэрэгтэй. Мөн бусад хүмүүстэй баг болж хичээллэх эсвэл ганц хүний спорт аль аль нь танд тохирдог.
Дасгалын хөтөлбөр: Завиар явах, усан аэробэк, гольф тоглох зэрэг нь таныг тайвширч, амрахад туслана. Мөн заримдаа иог, бясалгал ч хийж болох юм.
Танд хандаж хэлэх үг: Өөрийнхөө дотоод орон зайтай холбогдож бясалгах нь энергийг тань тэнцвэржүүлнэ!
Дасгалын төрөл: Та сайхан биеэ бусдаар магтуулах туйлын дуртай. Та сайхан харагдахын төлөө бүхнийг хийдэг бөгөөд төрөлхийн нийтэч, хамгийн шилдэг нь байхаар заяагдсан хүн.
Дасгалын хөтөлбөр: Хамгийн сайн фитнесс клубд бүртгүүлж, харилцаа холбоогоо өргөжүүлэн, янз бүрийн дасгалыг туршиж үзээрэй. Тухайлбал гольф, завиар явах, болон хүчний спорт кикбокс зэргийг хослуулснаар та гайхалтай харагдах болно.
Танд хандаж хэлэх үг: Хяналтаа алдаж болохгүй! Та бол удидагч хүн, өөрөө өөрийнхөө эзэн нь.
Дасгалын төрөл: Нарийн деталь зүйлийг маш их анхаардаг нямбай охиныхны хувьд нарийвчилсан дасгалын хөтөлбөр их чухал. Энэ нь таныг идэвхижүүлж, хүчтэй болгодог. Калорио тооцох нь ч зөв. Юуны өмнө өдөр тутмын дасгалыг хянаж, бүртгэдэг интернэт сайтыг олох хэрэгтэй. Таны хувьд алхам бүр нь тодорхой, найрийвчисан хирнээ илүү гүн гүнзгий дасгал илүүтэй тохирно. Хэрэв та нарийн төлөвлөгөөгүй л бол дасгал хийх хэрэггүй.
Дасгалын хөтөлбөр: Удаан, тэнцвэртэй байдал шаардах бясалгал, иог зэрэг нь таны тархийг амрааж, анхаарлыг тань төвлөрүүлнэ.
Танд хандаж хэлэх үг: Танд юу тохирох, яагаад гэдгийг мэд. Дасгалын төлөвлөгөө боловсруулж түүнийгээ дага.
Дасгалын төрөл: Нийтэч жинлүүрийнхэнд олон хүмүүстэй хамт дасгал хийх, галлерейгаар алхах зэрэг илүүтэй тохирдог. Та хоолонд дуртай учраас үүнийгээ бодолцон тохирох дасгалын төрлийг сонгох хэрэгтэй.
Дасгалын төлөвлөгөө: Танд теннис, гольф зэрэг хүмүүстэй хамтран тоглодог хөгжилтэй хирнээ хөдөлгөөн шаардсан дасгал тохирно. Мөн эрүүлжүүлэх төрөл бүрийн клубууд нь танд бусадтай ярилцангаа амрах боломжийг өгнө. Энэ нь таныг идэвхижүүлэх болно.
Танд хандаж эхлэх үг: Танд цаг байна. Дасгал хийж, эрүүлжих хэрэгтэй. Таныг эрүүлжүүлж, стресстүүлэхгүй дасгалыг хий!
Дасгалын төрөл: Нэрт төрд дуртай, шургуу учраас хилэнцийхэнд эрч хүч шаардсан дасгалууд их тохирдог. Таны оюун бодол, бие сэтгэлийг илүү хурцалж, үр дүн нь нүдэнд харагдахуйц байх нь танд чухал.
Дасгалын төлөвлөгөө: Гүйдэг зам дээр гүй. Боксоор хичээллэ. Дугуйны клубэд бүртгүүл. Мөн өрсөлдөөн ихтэй, экстрем спорт ч мөн тохирно. Хэрэв энэ өвдөж байвал энэ үйлчлэж байна гэсэн үг.
Танд хандаж хэлэх үг: Төвлөр- юунд зорьж, юу хүсэхгүй байгаагаа сайтар бод!
Дасгалын төрөл: Та аялангаа төрөл бүрийн дасгал хийх дуртай. Та нэгэн хэвийн уйтгартай зүйлд дургүй. Ууланд авирч, пирамидруу аяла! Өдөр бүр янз бүрийн музей, үзэсгэлэнгээр зугаалж, уулруу дугүйгаар гар.
Дасгалын төрөл: Алхангаа эрэл хийх нь танд тохирно. Алхаагааа алхаа хэмжигчээр хэмжиж өөртөө урам өг. Нохойгоо хөтлөөд гүй. Морь уна, оюун санаагаа тэнцвэржүүлж, урагшлахын тулд иогт яв.
Танд хандаж хэлэх үг: Өөртөө итгэ, энэ бүхэн удахгүй биелэх болно!
Дасгалын төрөл: Таны хийх зүйл тодорхой үед та гэрэлтдэг. Та жим гаргахаасаа илүү бусдын гаргасан замаар явах дуртай. Юу танд сайн гэнэ тийшээ явах нь элбэг. Гэхдээ өөрийгөө сонсч, юу танд тохирох тухай сайн бодох нь чухал.
Дасгалын төрөл: Та бол тун завгүй нэгэн. Танд нарийн системтэй төлөвлөгөө хэрэгтэй, эс бөгөөс үр дүнгүй. Мэргэжлийн сургагч, дасгалжуулагчтай бол. Эсвэл фитнесс клубд бүртгүүлж, системтэй дасгал хий.
Танд хандаж хэлэх үг: Эрт бос, орой хүртэл ажилла. Гол нь оюун санааны хүч байхад бүх зүйл аяндаа болох болно!
Дасгалын төрөл: Та бусад хүмүүстэй бодлоо хуваалцаж, шинэ санаа авах дуртай. Орчин үеийн эрсдэлтэй хирнээ хэцүү бүхэн таны сэтгэлийг хөдөлгөдөг. Бусад хүмүүс айж байхад та үзээд алдахыг илүүд үздэг.
Дасгалын хөтөлбөр: Холын зайн гүйлт, дугуй унах, цэргийн хүнд дасгал сургуулилт зэрэг танд яг тохирно. Та энэ үед улам сайхан болохын зэрэгцээ анхдагч гэдгээ мэдрэх болно.
Танд хандаж хэлэх үг: Хөдөлгөөний эрх чөлөө таныг дасгалыг илүү баяжуулна. Хийж байгаа дасгал тань танд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх нь таныг идэвхижихэд туслана!
Дасгалын төрөл: Та бол эмзэг мэдрэмтгий нэгэн. Заримдаа амархан сэтгэлээр унадаг ч дасгалаа зогсоолгүйгээр хийсээр байх нь чухал. Загасныхан байгалиасаа сэргэлэн, эмзэг, зөн билэгтэй хүмүүс. Тиймээс танд хүч их шаардсан дасгал тохирохгүй харин ч эсрэгээр нь эрч хүчийг тань сулруулах болно. Хүч шаардсан бүхнэээс хол бай. Харин оронд нь иог, Тай Чи, бясалгал зэрэг намуухан хирнээ стресс ядаргаанаас салахад туслах дасгалыг сонго.
Дасгалын хөтөлбөр: Зумба фитнесс, хип-хоп, салса бүжиг ч хөгжилтэй шүү. Танд мөн бясалгал болон усан спорт- усан дээгүүр гулгах, сэлэх, усны поло, усны аэробэк тохирно.
Танд хандаж хэлэх үг: Өөрөө өөрийнхөө хэмнэлээр бүжиглэ. Бие тань юу хийхийг хүсч байна түүнийг хий!