Ээж болохынхоо өмнө шинэхэн ээжүүдэд зориулсан төрөл бүрийн ном сэтгүүл уншиж, хүүхэдтэй найзуудаасаа хүүхэд төрүүлэх, өсгөх талаар зөндөө л сургамж, зөвлөгөө аваад өөрийгөө жинхэнэ бэлэн болчихлоо гэж бодож байлаа. Тэгтэл одоо ч гэсэн надад өдөр бүр ойлгомжгүй хирнээ гайхмаар зүйлс тохиолдсоор л байна...
Хоёр жилийн өмнө би өөрийгөө ингээд нялх үрийнхээ ялгадастай зууралдаад сууж байна гэж төсөөлөөчгүй байсан. Харин одоо бол би эх хүн- энэ бүхэн миний хувьд огтхон ч асуудал биш.
Би бүх л өдрийн турш хүүгийнхээ нусыг арчиж бохирдсон даавууг нь угааж, живхийг нь сольдог. Өдрийн төгсгөл гэхэд би гэж хүн жинхэнэ аймшигтай халтар эмэгтэй болж хувирсан байдаг...Үнэнийг хэлэхэд би хувцсаа халтар болгочихно гээд нэг хувцсыг нилээд хэдэн өдөр өмсөх ч тохиолдол гардаг. Одоогоос жилийн өмнө хүүгийн минь гэдэс өвдөөд суулгалт өгөөд, бөөлжөөд болдоггүй. Миний ганц чадах юм түүнийгээ асрах л байлаа. Түүнийг эдгэсний дараа боломж олдсон дээр нь бушуухан л усанд орохоор гүйж байснаа санаж байна.
Намайг анх жирэмсэн болоход хүмүүс чи ч хүүхэддээ унаж гүйцнэдээ гэдэг байлаа. Би тэр үед өмнө нь ерөөсөө харж байгаагүй, огт танихгүй тэр нэгэн шинэ хүнд унаж тустлаа хайртай болно гэж нэг л төсөөлөхгүй байлаа. Хэдийгээр би багаасаа л сайхан гэр бүлтэй болохыг хүсдэг байсан ч тийм ч их хүүхдэд элэгтэй хүн байсангүй. (Одоо бол над шиг хүүхдэд хайртай хүн байхгүй болсон шүү.)
Эх баригч хүүхдийг минь анх надад тэврүүлэх мөчид миний бүх эргэлзээ, айдас хормын төдийд л үгүй болчихсон. Хамгийн гайхалтай нь би хүүтэйгээ өмнө нь уулзаж байсан юм шиг маш дотно мэдрэмж төрсөн. Би хүүгээ анх хараад л миний үргэлжлэл, миний салшгүй нэг хэсэг гэдгээ маш хүчтэй мэдэрсэн. Энэ магадгүй гормоны хэт өөрчлөлтөөс болсон ч байж мэднэ. (36 цаг тасралтгүй өвдөж 4 цагт нь бараг л ухаан баларсны дараа) Тэгтэл хүүгийнхээ бяцхан гарыг атгах мөчид бид хоёр бие биеийгээ маш сайн таньдаг, бүүр би түүнд аль хэдийн маш их хайртай болсон байснаа ухаарч билээ. Манай гэрийн шинэ гишүүн бидний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн тухай яриад ч яахав.
Төрсний дараа бараг бүх ээжүүд энэ талаар сайн мэдэж байсан байх. Харин би төрөөд ийм их жин нэмж, хөөсөндөө маш их цочирдож байсан. Дээрээс нь хүүхэд төрүүлсний дараа үтрээ сунаж, эргээд хэвийн байдалдаа ортлоо нилээд удлаа. Үнэхээр аймаар.
Хүүхэд өсгөнө гэдэг эмэгтэй хүний генинд цаанаасаа заяагдсан зүйл мэт ойлгогддог. Үнэндээ би лав үүнтэй санал нийлэхгүй. Хэн нэгэн надад хүүхдээ хэрхэн хөхүүлэхийг зааж сургаагүй байсан бол би гэж хүн яах байсан юм бол. Би мэдээж танд банантай талх хэрхэн хийх, блог хэрхэн хөтлөхийг хялбархан заагаад өгч чадна... Гэхдээ хүүхэд өсгөнө гэдэг огт ондоо зүйл. Хичнээн ч удаа YouTube-с бичлэг үзэж, мэргэжлийн зөвлөгчгтэй байсан ч үнэхээр асуудалтай.
Дараагийн тулгамдсан асуудал бол хүү маань хоолныхоо хагасыг гулгиад гаргах үед миний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол хөхөндөө хангалттай сүү оруулах байлаа Ингэхийн тулд хөхөнд сүү их оруулдаг гэх бүх л төрлийн хүнс, тэжээл бүүр өмнө нь ч сонсч байгаагүй этгээд сонин зүйлсийг идэх шаардлагатай болсон. Дээрээс нь маш их ус уух болсон. Хүүгээ 1 нас хүрэх хүртэл би гэж хүн өдрийн талыг хүүгээ асарч, халамжлахын хажуугаар интернэт ухаж хүүхэд өсгөхтэй холбоотой янз бүрийн зөвлөгөөг уншихад зарцуулдаг байлаа. Би бүүр хүүхдээ хөхөөр хооллох тухай 576 хуудастай 3 ном уншсан гээд боддоо. (Үүрийн 3 цаг хөхний сүү хамгийн их байдаг гэнэ. Эмэгтэйчүүдийн зүүн хөх нь баруунаасаа их сүүтэй байдаг уу? гээд л .........)
Хүү маань бусад айлын хүүхэд шиг жин нэмж байна уу гэж зовохын хажуугаар хөхүүл эх би их ядарч, тамирддаг байв . Өдрийн төгсгөл гэхэд яг л хэд хэдэн холын зайн марафонд гүйсэн юм шиг л болно гээч. Бас болоогүй ээ, олны танил хүмүүсийн хэрхэн хүүхэд гаргаад тийм сайхан болж, хүүхдээ ямар ч асуудалгүй өсгөж байгааг хараад атаархаж суух нь яана. Би гэж хүн хүүхдээ төрүүлээд өмнөхөөсөө 2 дахин их идэж, тэр хирээрээ таргалан хүүдээ тэжээллэг уураг ихтэй сүү өгөх гэж л санаа зовж суудаг шүү дээ.
Би төрөлхийн их халамжтай хүн- Нөхөртэйгөө элдвийг ярилцангаа нохойгоо хооллох дуртай. Гэхдээ л энэ дэлхий дээр хүүтэйгээ байхаас өөр жаргал гэж үгүй. Тэр мөчийг юугаар ч орлуулашгүй. Хүү маань бяцхан гараараа хүзүүнд минь хүрч, хацар дээр минь үнсэж, энгэрт минь наалдаад сэтгэл хангалуун үнэгчлэх мөч ........... үнэхээр төгс гайхамшиг.