Та хамгийн анх хөхөвч зүүж байсан үеэ санаж байна уу? Магадгүй та тэр үед л жинхэнэ эмэгтэй хүн болсноо мэдэрч байсан байх. Түүнээс хойш хөхөвч таны үнэнч нөхөр болж, хаана ч цуг байх болсон.
Тэгвэл та өмнө нь бүсгүй таны хөхөвчөө хэрхэн зүүдгээр тань зан араншинг тодорхойлж болдог талаар дуулж байсан уу?
Хүний биеийн хэлэмж, зан авирын талаар судлаач, “Анхны сэтгэгдэл, биеийн хэлэмж, бусдыг татах увидсын учиг” номын зохиолч Патти Вүүдийн хэлж буйгаар бүсгүйчүүдийн хөхөвчөө хэрхэн зүүдгээр тэднийг жолоодогч, нөлөөлөгч, дэмжигч, хянагч гэж 4 ангилдаг байна.
Та бол дэмжигч. Та ойр дотны хүмүүсээ маш их хайрладаг, ямар ч үнээр хамаагүй тэдэнд тусалж, тэднийг дэмжихийг хүсдэг. Та найзууддаа ямагт туслахад бэлэн байдаг бөгөөд тэдэнд үргэлж үнэт зөвлөгөө өгдөг.
Та бол нөлөөлөгч. Та хөхөвчний бүх түгжээ түжигдсэн эсэх, хувцастай чинь энэ хөхөвч зохицож буй эсэх гээд бүх л зүйлийг сайтар нягталж, зохих ёсоор нь байлгах дуртай. Та ихэнх цагаа юмыг зохих журманд нь байлгахад зарцуулдаг. Энэ бүхэн таны хатуу, шийдэмгий зантай холбоотой.
Та цагийг хий дэмий өнгөрүүлэх маш дургүй учраас үр бүтээлтэй, чанартай зүйл хийхийг хичээдэг бөгөөд үргэлж ухаалаг шийдвэр гаргаж чаддаг.
Та юм бүхнийг зөв эсэхэд хяналт тавьж, тэр хэвээр нь цаашдаа ч байлгахыг хүсдэг. Та өөрийгөө өөрчлөхийг хүсдэггүй бас бусдын анхааралд өртөхийг ч боддоггүй.
Хэрэв та шулуун хэлбэрийн биетэй бол биеийнхээ галбирт тохируулан өөрчилж болдог өргөн загварын хөхөвчийг сонгоорой. Тухайлбал: Lily of France Sensational Lace Convertible Demi Bra
Хэрэв та лийрэн хэлбэрийн биетэй бол хатуулга, зөөлөвч ихтэй хөхөвчийг туршаад үзээрэй. Лийрэн хэлбэрийн биетэй бүсгүйчүүд жижиг хөхтэй байх нь элбэг учраас байгаагаас бага зэрэг том хөхтэй харагдахад юу нь болохгүй гэж.
Жижигхэн биетэй бүсгүйчүүдийн хувьд яг тохирсон хэмжээ, загварын хөхөвч олно гэдэг нилээд төвөгтэй ажил. Тиймээс биед эвтэйхэн, таны галбирыг тодотгох хөхөвчийг сонгох нь зүйтэй.
Хөхийг бүхлээр нь хаадаг, тулгууртай хөхөвч нь тийм ч дур булаам сонголт биш гэж тооцогддог. Гэхдээ та яагаад янз бүрийн тод шинэлэг өнгөнөөс сонголт хийж болохгүй гэж. Тухайлбал: Goddess Full Cup Bra
Босоо болон хөндлөн оёдол нь нийлж T хэлбэрийг гаргасан ийм төрлийн хөхөвч нь таны хөхийг илүү бөөрөнхий, алиман хэлбэртэй харагдуулдаг.
Хэрэв та спортлог, хүчирхэг биетэй бол амьсгалахад саадгүй, хөдлөхөд амар даавуун материалтай хөхөвчийг сонгоорой. Мөн Bralette буюу нэмэлт хатуулга, зөөлөвчгүй энгийн загвар болон хөдлөгөөнд саад болохооргүй цээживчийг сонголтоо болгоорой..
Тухайлбал: Calvin Klein Perfectly Fit Triangle Bra