Шивээсийг эртний индианчууд өөрсдийн овгийн билэгдэл болгож хийлгэдэг байсан тухай мэдээлэл байдаг.
Шинжлэх ухааны хэлээр бол арьсны дерма буюу жинхэнэ давхаргын өнгөц хэсэгт гадны нөлөөгөөр ямар нэгэн будагч бодисын хуримтлал хиймлээр үүссэнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл арьсны давхаргад арилдаггүй бэх ашиглан пигментийг өөрчлөх замаар хийсэн биеийн өөрчлөлтийн хэлбэрийг шивээс гэнэ.
Сүүлийн үед охид залуус шивээсийг биен дээрх урлаг хэмээн сонирхож, их хийлгэдэг болсон. Шивээс арилгаж болдоггүй учир биеийнхээ аль хэсэгт, ямар шивээс хийлгэхээ сайн бодож үзээрэй.
Мөрөн дээрх шивээс өөрийгөө хэн бэ гэдгийг дэлхий ертөнцөд харуулахыг хүсч байгаагийн тэмдэг. Мөр бол шивээсний тохиромжтой талбай гэж олон хүмүүс үздэг. Та мөрөн дээрх шивээсээ харуулахыг хүсэхгүй бол хувцааар далдалж болдогоороо давуу талтай. Мэдээж шивээс болгон өөрийн гэсэн утга санааг агуулж байдгийг санаарай. Хэрвээ та шивээс сонирхдог бол дараах мөрөн дээр хийлгэж болгох шивээсний санаатай танилцаарай.