Холливудын оддыг бид олон янзын хайрын роман үүсгэж салж нийлж байгаа талаар сайн мэддэг. Ихэнх одууд олон удаа салж нийлсэн түүхтэй байдаг бол зарим нь нэг хүндээ маш үнэнч байдаг. Гэвч үнэнч байсан нэгнийг нь эмгэнэлт хувь заяа тойрдоггүй байна.
Хайртай хүнээ алдах шиг хэцүү зүйл энэ хорвоо дээр байхгүй байх. Хүмүүс бодохдоо одуудад мөнгө, баян тансаг амьдрал, нэр хүнд гээд бүх зүйл байгаа учир юугаар ч дутахгүй үргэлж сайхан амьдардаг гэж боддог. Гэтэл эдгээр зүйлс байгаад ч тусалж чадахааргүй үе тэдний амьдралд тохиолддог байна.
Наташаг бид The Truman Show болоан Solaris зэрэг нэг ангитай киногоор нь сайн мэдэх билээ. Мөн Californication гэдэг телевизын цувралыг нь санаж байгаа байх. Тэрээр
Др. Мартин Хиригоён Келлитэй гэрлэж 2 хүүхэд гаргаад 3 дахь хүүхдээ хүлээж байх тэр үед тэдний амьдрал орвонгоороо эргэсэн байна.
2008 онд Наташа нөхрөө гэртээ тун хүнд байдалтай байхыг нь олжээ. Яаралтай түргэн дуудаж өгсөн боловч зүрхний хурц өвчнөөр хорвоог орхисон юм. Нөхрийнх нь нас баралтаас 5 сарын дараа 3 дахь хүү нь төржээ. Наташа нас барсан нөхөртөө зориулж өөрийн өдөр тутмын амьдрал болон хүүгийнхээ өсч том болж байгаа талаар бичдэг байжээ. Ингээд захиануудаа нийлүүлж Чамаас хойш: Алдагдсан нөхөр, аавдаа бичих хайрын захиа гэдэг ном гаргажээ.
Дэлхий даяар Броснаны тоглосон James Bond 007 киног мэдэхгүй хүн байхгүй бизээ. Тэрээр өөрийн насан туршийн хайр Касандра Харристай 1980 онд гэрлэсэн юм. Түүний эхнэр нь хүүхэд өргөж авах сонирхолтой байсан учир 2 хүүхэд өргөж авсан байна. Гэвч мөн л хүнд зүйл тэдний гэр бүлд тохиолдсон юм. Эхнэр болох Харрис нь өндгөвчний хорт хавдартай нь тогтоогджээ.
Ингээд маш олон төрлийн эмчилгээ хийлгэсэн боловч бүгд амжилтанд хүрээгүй юм. Түүний эмчлүүлж байх бүхий л хугацаанд Броснан дэргэдээс нь хоромч холддоггүй байсан тухай өгүүлсэн байдаг. Харрис 1991 онд 43 насандаа хорвоог орхижээ.
Түүний нас барснаас хойш Броснан цэцэрлэгт сууж түүнтэйгээ ярих дуртай байсан тухай бичсэн байдаг. Гэхдээ Броснаны зовлон үүгээр дуусаагүй юм. Түүний өргөж авсан охин Шарлоттэ ээжтэйгээ төстэй төрлийн хорт хавдраар хорвоог орхижээ. Түүний нууцлаг харцны ард гайхалтай сэтгэлийн тэнхээ нуугдаж байдаг нь гарцаагүй буйзаа.
Хамгийн сайн найзууд, дурлалт хосууд байж чадсан хүмүүс гэвэл Л'Варен Скотт болон Мик Жаггер нар юм. Тэднийг хамт байхыг харсан хүмүүс хичнээн сайн ойлголцож чаддагийг нь хараад гайхдаг байсан. Гэвч 2014 онд Л'Варен Скотт үүдний өрөөндөө амиа хорлосон байдалтай байхыг олжээ.
Hollywood-ын хонгор Британи болон амжилтгүй зохиолч Монжак нар бол их этгээд боловч сайхан хосууд гэж яригддаг байсан. Тэр 2 нууцаар хуримаа хийсэн байна.
Үүнээс 3 жилийн дараа тэд гэрлэсэн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон. Хамгийн сонин боловч зүлгүй зүйл удалгүй тохиосон юм. Тэр хоёрыг хоёуланг нь хамтдаа гэртээ амьгүй байхыг нь олсон байна. Энэ үхэл нь тэднийг гэрлэлтээ зарласнаас 2 сарын дараа болсон юм. Тэдний үхлийг ямар ч гадны нөлөөгүй гэсэн шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Энэ 2 хосын бүх зүйл нууцлаг байсантай адил үхэл нь ч гэсэн нууцлаг хэвээр үлджээ.
Тэрээр 20 настайдаа 16 настай Lisa Niemi-тай гэрлэж байжээ. Тэдний хайрын түүхийг Hollywood даяар бахархан шагшдаг.
2009 онд Swayze түрүү булчирхайн хорт хавдраар нас барсан байна. Тэр 2-ын хайрын түүх Hollywood-д домог болон үлдсэн.
Лиам Нейсоныг хүмүүс “Taken” киногоор нь сайн мэддэг билээ. Хос 2 маань Broadway-д танилцан 1994 онд гэрлэсэн байна. 2009 онд Наташа өөрийн хүүгийн хамт өвлийн амралтаар гулгаж байгаад хүнд гэмтэл авсан юм.
Тэрээр дөнгөж осолд орсныхоо дараа босоод бие нь зүгээр байсан учир эмчилгээ хийлгэхээс татгалзсан байна. Тэрээр нөхөртэйгээ ярьж байхдаа миний бие зүгээр байна жижигхэн осол болсон тухай хэлж байжээ. Гэтэл энэ осол нь тэдний төсөөлж байснаас ч хүнд зүйл болон хувирсан юм. Хамгийн аймшигтай нь түүний толгойны гэмтэл нь эмчилгээ хийлгээд ч нэмэргүй хүнд байдалд орж үхлийг жаахан л удаашруулж байжээ.
Лиам одоог хүртэл эхнэрээ нас барсан гэдэгт итгэдэггүй талаар ярьдаг. Тэр хоёрын хайр дурлалын романс гайхалтай байсан ч харамсалтай байдлаар дуусчээ.
"БЭТМЭН" киноны эсрэг дүрээр нь хүмүүс сайн мэддэг ч түүний бүтээсэн бүх дүр маш гайхалтай байсан юм. Хос хоёр маань маш залуухан бас хайрын галд шатаж байсан үе юм. 2005 онд тэд “Бөгтөр Уул” кинонд тоглож байхдаа танилцан хайр сэтгэлтэй болцгоожээ.
Хамгийн харамсалтай нь Хейт Лейджер хар тамхи, архи, үдэшлэг цэнгүүнд донтож бүх цагаа зугаа цэнгэл, мансууруулах бодисонд зориулах болсон юм. Эхнэр нь түүнд маш их хайртай учир түүний энэ хүнд байдлыг нь огт эсэргүүцэж байгаагүй бөгөөд Леджер өөрийн энэ муу зуршилтайгаа удаан хугацаанд тэмцсэн боловч 2008 онд түүний тэмцэл бүтэлгүйтжээ.
Түүнийг хар тамхи болон эмийн хэрэглээг хэтрүүлж хэрэглэснээс болж нас барсан байхад нь гэрээс нь олжээ. Түүний жүжиглэлтийн чадвар бүгдэд хүлээн зөвшөөрөгдөж алдар нэрд хүрэх замнал хүлээж байсан юм.