Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, эерэг хандлага бол эрүүл сайхан хөгшрөхөд хамгийн чухал нөлөөтэй зүйлс. Бэтти Дэвис “Хөгшрөнө гэдэг эгдүүтэй байхаа болино гэсэн үг. Гэхдээ ингээд л бүх зүйлээ гаргуунд нь хая гэсэн үг огтоос биш. Мэдээж, хөгшрөлт таны үс, арьс, зүрх, булчин гээд л таны биеийн бүхий л хэсгээр явагдаж байгаа. Гэхдээ хамгийн чухал нь эрүүл, сайхан өтлөх юм шүү дээ.” Монгол ардын зүйр үг байдагдаа "Хувцасыг шинээс нь, биеийг залуугаас нь" гэж. Та хэдэн настай байсан ч дараах зөвлөгөөнүүд танд маш чухал юм шүү. Хорвоогийн жамаар хүн бүр л хөгшрөх болно. Гэхдээ залуугийн эрч хүч гоо сайханаа авч үлдэх боломж танд байна.
Таны бодол таныг тодорхойлдог гэж мэдэх үү. АНУ-н Эрүүл Мэндийн Холбооны Сэтгүүлээс гаргасан судалгаагаар хөгшрөлтийг харин ч илүү ухаалаг, өөртөө итгэлтэй болгодог жам ёсны зүйл гэж эерэгээр хүлээж авдаг ахмадуудын бие бусад ижил насны, гутранги үзэлтнүүдтэй харьцуулахад хамаагүй хурдан илааршиж, эдгэрдгийг баталжээ.
Шим тэжээллэг хоол хүнс мэдээж таны биеийн насыг тодорхойлдог. Сүүлийн үеийн судалгаагаар шинэ жимс, хүнсний ногоо, бүхэл үр, болон уураг нь хүний биед маш хэрэгтэй нь нотлогдоод байна. Тухайлбал, Газар дундад тэнгисийн улсууд ургамал ногоо, бүхэл үр, самар, улаан дарсыг хамгийн эрүүл хүнс гэж үздэг. Мөн долоо хоногт доод тал нь 2 удаа давсгүй загас идэж биеэ эрүүлжүүлдэг байна.
Харвардын Эрүүл Мэндийн Сургуулийн судалгаагаар энэхүү хоолны дэглэм нь эрүүл, толиотой хөгшрөхөд тустай бөгөөд зүрхний шигдээс болон бусад гэнэтийн үхэлд хүргэх аюулт өвчнүүдээс сэргийлэхэд тустайг олж тогтоожээ.
Мөн Омега-3 тосны хүчил агуулсан хүнс тухайлбал газрын самар, яргай загас, маалингын үр зэрэг нь таны арьсанд шаардлагатай тосыг агуулдаг бөгөөд арьсыг тань илүү залуу, өнгөлөг харагдуулах шидтэй. Харин эсэргээрээ чихэрлэг, нүүрс ус, тос ихтэй хүнс тухайлбал чипс, сод, цагаан талх зэрэг нь хөгшрөлтийн үйл явцыг харин ч бүүр хурдасгах нөлөөтэй гэнэ. Тиймээс бүхэл үр, байгалийн цэвэр амттануудыг хүнсэндээ сонгож байхыг зөвлөж байна.
Үндэсний Институтын судалгаа хэтрүүлэн их идэх нь хүнийг илүүдэл жин, зүрх судасны өвчин, чихрийн шижин тусахад нөлөөлдгийг баталжээ. Тэдний зөвлөж байгаагаар эрүүл, урт наслах гол нөхцөл бол өдөр бүр 600 мл хүнсний ногоо, 350-500 мл жимс, 30 грам бүхэл үр, 3 аяга сүү, 150 мл уураг тогтмол авч байх гэнэ. Гэхдээ ингэж хооллох хэцүү бол бага багаар өөрт тохируулсан хэмнэлийг бий болгох гээд үзэж болно.
Идэвхитэй байна гэдэг эрүүл сайхан наслахын бас нэгэн чухал хэсэг. АНУ-ын Үндэсний Спортын Эрүүл Мэндийн Академийн судалгаагаар дунджаар эмэгтэй хүн 30-70 насны хооронд булчингийнхаа 23%-г алддаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл та нас ахих тусмаа булчингийн массаа алдаж байна гэсэн үг юм. Гэхдээ байнгын дасгал, сургуулилт нь таны хүч тэнхээг нэмэгдүүлж, 90 настай байсан ч толиотой харагдах боломжийг олгодог.
Тогтмол дасгал сургуулилт нь мөн ой санамжаа алдах эрсдлийг 25 хүртэлх хувиар бууруулдгийг Насжилтын Неврологийн судалгаа харуулжээ. Учир нь дасгал хөдөлгөөн нь тархины шинэ зүйлийг сурахтай холбоотой хэсгийг идэвхижүүлж, сэргээдэг байна.
Таны найзууд, хамаатан садан таныг урт наслахад нөлөөлдөг гэнэ. Нийгэмсэг, нийтэч хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад 50 хувиар илүү урт насалдгийг PLoS Medicinе харуулжээ. Нийтэч хүмүүс нийтэч бус хүмүүсийг бодвол дотроо элдэв зүйл бодон шаналах нь бага байдаг бөгөөд сэтгэл зүйн хүнд өвчлөлүүдээр төдийлөн өвдөдгүй байна.
Урт хугацаанд наранд хамгаалалтгүй явснаар арьс тань үрчлээтэж, цаашлаад хавдар ч үүсч болдог. Харин нарны хамгаалалт хэрэглэснээр та энэ аюулаас өөрийгөө хамгаалж чадна. Таны бие туяаны тусламжтайгаар витамин Д-г үйлдвэрлэж байдаг. Гэхдээ наранд хэдэн минут болсны дараагаас таны арьс витамин Д үйлдвэрлэхээ зогсоож эхэлдэг бөгөөд арьсны хавдар бий болох нөхцөл бүрдэж эхэлдэг. Тиймээс нарны хамгаалалт хэрэглэхийн сацуу витамин Д ихээр агуулсан яргай загас, өндөг хэрэглэж байгаарай.
National Sleep Foundation-н гаргасан судалгаагаар хүн дунджаар шөнө 7-9 цаг унтах ёстой гэнэ. Байнгын нойр багадалттай явах нь таргалалт, зүрх суданы өвчин, чихрийн шижин үүсэх таатай нөхцөл болдог. Хөнгөхөн дуг хийх нь таны ой тогтоолтыг сайжруулахаас гадна нойргүй хоносон шөнийн нойроо нөхөж авахад тустай. Унтаж байх үед таны бие таныг залуу, эрүүл байлгахад тустай коллаген болон уян хатан уургийг сэргээж, нөхөж байдаг гормоныг ялгаруулж байдаг байна.
Эсрэгээрээ, хангалттай нойр авч чадаагүйгээс тархины үйл ажиллагаа удааширч, доголдож эхэлдэг байна. Насжилтыг судалдаг ахлах доктор хэлэхдээ "Хэрэв хүмүүс надаас эрүүлжихэд хамгийн чухал зүйлийг хэлээд өгөөч гэвэл би унтах гэж хариулна" гэжээ.