Тохиолдлоор тэрбумтан болдоггүй. Тэд өөрийн ховорхон чадвараараа хэдэн арван жилийн турш бизнесээ бүтээн босгодог. Олон хүмүүс амжилттай яваа хүмүүсийг хараад азтай эсвэл чинээлэг айлд төрсөн гэж таамагладаг. Гэхдээ бодит байдал дээр таамаглал үнэнээс хол зөрүүтэй. Тэрбумтан болохын тулд үр бүтээлтэй зуршлууд дээрээ төвлөрөн ажиллах шаардлагатай. Саятнуудын хэв маягаас үлгэр жишээ авч суралцах нь хувийн бизнесээ дараагийн шатанд аваачих зуршил, дэг журмыг хөгжүүлэхэд танд туслана.
Олон мейлүүдэд хариу бичиж, өөрийн тань давуу талыг тодорхойлдог хүмүүстэй уулзаж өдрийг эхлүүлдэг үү? HARO ба The Geek Factory –г үүсгэн байгуулагч амжилттай бизнес эрхлэгч Петер Шанкман эрт босогдгоороо алдартай. Шанкман өглөө бүр 4:30-д босч ажлын харилцаа, интернетийн холбооноос өмнө дасгал хийдэг ба энэ үед өрсөлдөгчид нь эхний аяга кофегоо ч уугаагүй байдаг.
Үргэлж хөдөлмөрч хичээнгүй байх нь саятнуудад чухал. Тэдний сэтгэлгээ болон харах хүрээ нь тогтмол өргөждөг. NetCom Learning-ээс хэдэн саяыг олсон Рассел Сардер өдөр бүр унших цаг гаргадаг. Долоо хоногийн ажлын өдрүүдэд ч нэгээс хоёр цаг уншдаг. Тогтмол суралцсанаар тэр өөрийн бизнесийг тодорхойлоход туслах ажлын шинэ санааг олдог.
Сэтгэл хөдөлгөм сонсогдохгүй ч хувийн амьдрал болон өөрийн бизнесийг хоёуланг нь төсөвлөх нь тэрбумтан болох суурь нөхцөл юм. “Тэрбумтангуудын дэргэд” номын зохиолч Томас Станлэе болон Уллим Данко нар өөрийн хүчээр тэрбумтан болсон хүмүүс өөрийн хөрөнгийг хичээнгүйлэн анхаарч зарцуулж мөн өсгөдөг болохыг олж тогтоожээ. Хичнээн чинээлэг болсон ч энэ хэв маягаа өөрчилдөггүй учир баян хэвээрээ үлддэг.
Хурдан баян болох гэдэг нь юу ч байхгүй байгаад ямар нэгэн зүйл олж авахад сэтгэл маш их хөдөлдөг шиг түгээмэл зүйл. Зөвхөн саятнуудад зориулагдсан биш. Хүмүүсийн төвлөрдөг идэвхгүй орлогын тухай Гари Ваянерчак маш тодорхой хошигнон хэлдэг. Түүний онцолсноор хэн ч шаргуу ажиллахгүйгээр жинхнээсээ чинээлэг болохгүй.
Саятнууд юуны төлөө ажиллаж буйгаа тодорхой мэддэг. Тэд мөрөөдөлдөө хүрэх тодорхой хуваарьтай байдаг. Тэд ирэх дөрвөн долоо хоног, ирэх зургаан сар, ирэх таван жилд юу хийхийг хүсч буйгаа мэддэг. Судалгаанаас харахад өөрийн зорилгуудаа бичиж тодорхой үе шатуудад хуваах нь зүгээр л зорилгынхоо тухай бодсоноос 78 хувиар илүү зорилгодоо хүрэхэд дэмжлэг болдог.
Бүтэлгүйтэхээс айх нь таныг тэрбумтан болгохгүй хойш чангааж байдаг. Амжилттай бизнес эрхлэгчид өөрийн тав тухтай бүсээс гарч шинэ эрсдэл үүрэхээс айдаггүй. Учир нь тэд бүтэлгүйтэл бол суралцах үйл явц бөгөөд эрсдлээр эцсийн үр дүнг шүүдэггүйг ухамсарладаг. Тэрбумтан бизнес эрхлэгч Фарра Грэе хувь хүний бүтэлгүйтлийн ач холбогдлын тухай Black Enterprise сайтад ярилцлага өгч байсан.
Бизнес эрхлэгч бүр шаргуу ажиллахаа зогсоодоггүй ч олон саятнууд чөлөөт цагийн ач холбогдлыг ухамсарладаг. Арианна Хаффингтон өөрийн залуу насандаа эргэж очвол “Түр зогсож, өөрийгөө дахин цэнэглэж, шинэчлэх цаг өөртөө гаргавал ажлын гүйцэтгэл чинь илүү сайжрах болно” гэж өөртөө хэлэхийг хүсдгээ хүлээн зөвшөөрчээ. Амрах цаг гаргах нь бүтээлч шинэ санааг бий болгож урагш ахиж өөрийн хөрөнгөө өсгөхөд танд туслана.