Түгээмэл 10-н далд ухамсрыг танин мэдэхэд таны зүүд туслах болно. “Зүүд бидэнд тохиолддоггүй, бид зүүдэнд нөлөөлдөг” хэмээн Эдинбүргийн зүүдний сэтгэл судлаач, Шилдэг 100 зүүд номын зохиолч Иан Воллас хэлжээ.
Бид унтаж байх үед тархин дотор тоглогдож буй киноныхоо продюсер, од, найруулагчид - (Баримт: бид унтаж байхдаа нэг шөнийн турш 5-н удаа 15-аас 40 минутын турш зүүдэлдэг ). Гэхдээ зүүд зөвхөн бидний тоглолт биш. “Зүүдэндээ тухайн хүний амьдралын шинэ мэдээллүүд хуучин мэдээллүүдтэй холилдож ирээдүйд гарч болох нөхцөл байдлыг шийдвэрлэх бүтээлч аргыг олдог ” гэж Германы Сэтгэцийн Эрүүл мэндийн төв институтын нойрны лабораторийн судлаач доктор Майкел Шредл хэлж байна.
Хэрэв та өөрийн зүүдийг ойлгохыг хүсвэл эхлээд цаас, харандаа орныхоо ойр тавьж, сэрмэгцээ зүүдэлсэн зүүдээ бичээрэй гэж Шрэдл зөвлөдөг. Тэгээд энэ тэмдэглэлээ эдгээр 10-н нийтлэг зүүдтэй харьцуулж ямар учиртай, юу тохиолддог болохыг хараарай. Энэ нь таны эмх цэгцтэй байдлын эхлэл болно.
Зүүд: Болзоо эсвэл уулзалтанд очих хангалттай цаг байгаа гэж та бодсон. Гэвч одоо таны тооцсоноос бүх зүйл буруугаар эргэж хотыг 15 минутанд туулах хэрэгтэй. Таны түгшүүр арилахгүй. Таны утас дуугарч, зам түгжирнэ.
Ямар утгатай: Таны далд ухамсар бодит амьдрал дахь зорилго эсвэл амьдралын чухал үерүү хурдалж буйг харуулж байна гэж Воллас хэлдэг. Бодит байдал дээр эцсийн хугацаа тулсан үед эсвэл магадгүй өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг хүн (тогтсон цалинтай 30, 40-н настнууд шиг) хангалттай цаг алга хэмээн бухимддаг.
Юу хийх: Өөрөөсөө асуу - Бодит байдал дээр та идэвхи санаачлагатай байна уу эсвэл ухралттай байна уу? Магадгүй танд амьдралын жинхэнэ зорилгоосоо сатаарах өөрчлөлт гарсан байж болно. Одоо хийж хэрэгжүүлэх цаг тулж иржээ. Төвлөрч эхэл, өөрийн цагаа удирд, төлөвлөгөөгөө бич, үнэхээр хаана байхыг хүсч буйгаа ол. Хамтрагчдаа төлөвлөгөөгөө танилцуулж үз. Клиникийн сэтгэл судлаач доктор Гайл Матдевсийн сүүлийн үеийн судалгаагаар өөрийн зорилгоо бичиж бусадтай хуваалцсан хүмүүс зорилгодоо хүрэх нь найзууддаа хэлж шинэчлэл хийгээгүй хүмүүсээс 33%-иар илүү байдаг гэдгийг тогтоожээ.
Зүүд: Та өрөөн дотуур алхаж байна, магадгүй таны өссөн байшин. Та энэ газрын өнцөг булан бүрийг мэддэг. Гэвч та өмнө нь хэзээ ч харж байгаагүй өрөө олно. Тэр өрөө хоосон байдаг.
Ямар утгатай: Гэр бол зүүдэнд хамгийн их тохиолддог тэмдэг. Үнэндээ энэ зүүд таны өөрийгөө төсөөлөх төсөөлөл. Хувь хүний үзэл бодолд өрөө бүр өөр өөр тусгалтай (нийцтэй байдал, хүч чадал, сексийн ур чадвар гэх мэт). Воллас хэлэхдээ ашиглаж байгаагүй өрөө олох үед та өөрийн хувь хүний дарагдмал талыг нээдэг – таны нээгдээгүй авьяас эсвэл сонирхол. Таны олсон өрөө том бол таны бүрэн чадамжинд байгаа томоохон боломжийг та олж харж магадгүй.
Юу хийх: Ийм зүүд олон удаа зүүдэлбэл, бодит амьдрал дээр хаалга нээгдэнэ. Эхлээд зүүднүүдээ хооронд нь адилтга. Израйлын толгой эдийн засагч, доктор Мейр Кирзнерийн судалгаанд - өөрийн бололцоогоо олж мэдэх нь бүх бизнесийн амжилтын үндэс. Юмсыг нээж олохдоо эргэлзэж бай гэж Воллас хэлдэг. Эдийн засгийн Хонгилын Зарчмаас иш татвал - Эрсдэлтэй ямар нэгэн зүйл эхлэхдээ та тодорхойлж чадахгүй эсвэл давуу талыг нь хараагүй боломж байна уу гэдгийг анхаараарай.
Зүүд: Та маш хурдтай давхина, явган хүний зам дээгүүр явж яг л хүүхэд шиг орилно. Тормоз гишгэж, жолоодохыг хичээх ч машин ямар ч жолоодлогогүй хэвээр. Таагүй байдал.
Ямар утгатай: Тээврийн хэрэгсэл таны зорилгодоо хүрэх чадварын төсөөлөл. Машин жолоодлогогүй болсон нь таны амьдрал ч мөн тийм болсон гэж Шредл зөвлөж байна. Тохиолдох сүйрлээс айж байна.
Хийх зүйл: Та жолооны курст сурсан шигээ зөв зүйлийг биш зарим зүйлийг тааруухан хийдэг. Гэвч энэ нь энгийн - Та ирээдүйн зорилгодоо яг таарах шинэ тархины эсүүдийг бүтээхэд санаа зовж байнга өөрийгөө шалгаж байдаг. Тархиныхаа эсүүдэд битгий санаа зов. Та одоогийн нөхцөл байдал дахь анхаарал тавих хэрэгтэй бүсийг тодорхойл. Тэдгээр бүсийнхээ жижиг зүйлсэд тайван хандаж, таны хяналтаас гадуур зүйлстэй нэг бүрчлэн тулалдахаа зогсооход суралцаарай.
Зүүд: Та алхалтаа тохируулж чадалгүй нүүрээр газарт унана, эсвэл хадан хясаанаас огцом унах. Аль нь ч байсан ихэвчлэн унаснаас болж цочиж сэрдэг.
Ямар утгатай: Эдгээр төстэй мэдрэмжүүд нь зүүдний хоёр төрөлтэй гэж Воллас үздэг. Жижиг хөдөлгөөнт зүүд анх удаа унаж зүүдлэхэд тохиолддог ба төгсгөлд нь бага зэрэг татганасны дараа таны булчингууд бүхэлдээ сулардаг. Хоёр дахь нь гүн нойрсох үед тохиолддог илүү эмгэнэлтэй зүүд. Энэ зүүд ихэвчлэн таны амьдралын бүтэлгүйтэл эсвэл нөхцөл байдлыг удирдаж чадахгүйг ухамсарласан мэдрэмжийн тусгал.
Юу хийх: Таны далд ухамсар, буруутгагдах вий гэсэн түгшүүрээс уналтын төрөл хамаардаг. Та өөрийгөө илүү түгшээх хэрэггүй. Америкийн Сэтгэл судлалын нийгэмлэгийн дурдсанаар эмчид хандагсдын 60%-90% нь стресс болон стресстэй холбоотой шинж тэмдгүүдтэй байдаг. Тиймээс тайвшир. Дуртай зүйлээ хий, найзуудтайгаа цагийг өнгөрүүл, илүү их дасгал хий, унтахаасаа өмнө салхинд гар. Жиоржиагийн их сургуулийн 2012 оны судалгаанд тогтмол дасгал хийдэг хүмүүс дасгал хийдэггүй хүмүүсийг бодвол сэтгэл тавгүйтэх нь 20%-иар бага. Өөрийг тань стресстүүлдэг зүйлийг олоод түүнийг шийдвэрлэхээр ажилла гэж Воллас хэлж байна.
Зүүд: Таны толгой үүлтэй зэрэгцэм өндөрт нисч байна эсвэл та онгоцонд суун өндөрт хөөрч байна. Сүпермэн ч атаархмаар өндөрт.
Ямар утгатай: Та өөрийн амьдралд тулгарсан том саадыг туулсантай энэ зүүдний утга адил хэмээн Воллас хэлдэг. Энэ мөчид та ямар ч хязгаарлалт мэдрэхгүй бөгөөд чөлөөтэй шийдвэр гаргаж байгаа.
Юу хийх: “Хэтдээ бий болох боломжуудыг олж хар” гэж Воллас хэлж байна. Шинэхэн амжилтандаа итгэл дүүрэн байх нь хөдлөхөд хамгийн сайхан цаг. Амжилтын хүчтэй зөн амжилтанд хүрэх итгэлийг бий болгодог хэмээн Флоридагийн их сургуулийн судалгаанд дурджээ.
Зүүд: Та эргээд сургуульд орчихсон дахин шалгалт өгөх гэж байна. Ганцхан асуудал нь та үнэхээр юу ч сураагүй. Яагаад? Танд ямар ч итгэл алга. Та шалгалт өгнө гэж мэдсэн бөгөөд ном авсан. Гэвч та юу ч мэдэхгүй.
Ямар утгатай: Та төгс төгөлдөр хүн үү? Хэрэв зүүдрүүгээ эргэж очвол, та сайн бэлтгээгүй замбараагүй зүйлсээс айдаг гэж Воллас хэлж байна. Хэрэв та аль хэдийн өгчихсөн шалгалтанд унах тухай зүүдлэсэн бол гүйцэтгэлдээ санаа зовсны тусгал болохоос бодит чадваргүйдээ санаа зовоогүй хэмээн Шредл нэмж хэлжээ.
Юу хийх: Өөрийгөө эвд, үгүй бол үргэлж бүтэлгүйтлийг мэдрэнэ гэж Воллас зөвлөж байна. Төгс төгөлдөр хүмүүс айдас болон дарамтнаас болж зовж байдаг. Канадын Ёорк их сургуулийн судлаачдынхаар төгс төгөлдөр хүмүүсийн эрт нас баралтын түвшин нь 50%-иас өндөр байдаг. Оройтохоосоо өмнө амжилтаас аз жаргалыг ялгаж ойлго.
Зүүд: Та чармай нүцгэн байна. Хэн ч анзаарахгүй байгаа ч та өөрийгөө нуух гэж аргаа барна.
Ямар утгатай: “Танд таагүй мэдрэгдэж, нүцгэн байгаагаасаа айж эмзэглэнэ” гэж Воллас хэлж байна. Гэвч хэн ч таны хувцастай эсэхийг анзаарахгүй, таны айдас нуугдсан хэвээр. Таны шинэ харилцаа эсвэл шинэ ажил таныг тавгүйтүүлж байж болзошгүй. Анги дотор болж буй зүүд нь та тэнд үргэлжлүүлэн сурахад таагүй байдлыг бий болгож болзошгүй. Хэрэв зүүд цайны газарт болж байвал таны нийгмийн айдсын тусгал, та сургуульд сураагүй хичнээн удсан байх нь хамаагүй.
Юу хийх: Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргах цаг. Өөрийн зарим бодол, санаа зовж байгаа зүйлсийг бусадтай хуваалц гэж Воллас хэлж байна. Төгсгөлд нь хэлэхэд таны дотоод эмх цэгцгүй байдлыг хэн ч ойлгохгүй байх шаналгаанаас илүү хэцүү зүйл гэж үгүй. Бусдын тусламжтайгаар та асуудлын шийдлийг олж магадгүй.
Зүүд: Угаалгын өрөөнд үүссэн сонин урт цувааг хүлээх зуураа галзуу хүн шиг гүйнэ. Таны хүлээж буй жорлон заваан эсвэл бүх дэлхийд харагдахаар задгай гэдгийг та мэднэ, нойлын цаасны өөдөс ч байхгүй.
Ямар утгатай: Та зүүдэндээ өөрийн асуудалдаа анхаарал тавьж чадахгүй байна. Та бодит амьдралдаа харьцангүй хаалттай хүн байж болзошгүй. Магадгүй та зарим зүйлийг цэвэрлэх хэрэгтэй – хортой найз эсвэл сэтгэл санааг тань үймүүлж буй ажил. Та эмх замбраагүй байдал бий болохоос айдаг (доог тохуунаас). Тиймээс юу хийх вэ? Үүнийг тогтоо.
Юу хийх: Үгүй гэж хэлж сурах цаг. Бусдын асуудлыг өөртөө хамааруулахаа зогсоо. Судалгаанд дурдсанаар бусдад туслах дуртай хүмүүс бүх зүйлийг өөртөө хамааруулан маш их дарамтанд ордог. “Та өөрт хэрэгтэй зүйлд хамгийн эхэлж анхаарал тавих хэрэгтэй ” хэмээн Воллас хэлдэг.
Зүүд: Энэ зүүд аймшгийн киноны хэсэгтэй адил – таны шүд ганхаж, үйрч, хэмхэрч унана.
Ямар утгатай: Шүд итгэл найдвар, хүч чадлын билэг тэмдэг. Та инээмсэглэхдээ, хазахдаа, ярихдаа шүдээ харуулдаг. Энэ зүүдний утга нь таны өөртөө итгэх итгэл алдагдсантай холбоотой байж болно хэмээн Воллас хэлж байна.
Юу хийх хэрэгтэй: Дүр эсгэ. Судалгаанд итгэлтэй дүр эсгэх нь бодит байдал болдог. Жишээ нь: Харвардын нийгмийн сэтгэл судлаач, доктор Ами Каддигийн судалгаанд ийм биеийн хэл нь тестостероны түвшинг өсгөж өөртөө итгэх мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Норд-Вестерний их сургуулийн Менежментийн сургуулийн Келлоггийн судалгаанд та өөртөө итгүүлвэл өөрийгөө үнэхээр сайнаар мэдрэх болно. Хүн бүр сайн итгүүлэх нөлөөнд дуртай гэсэн байдаг.
Зүүд: Та чадах хэмжээгээрээ хурдан гүйнэ. Та учир шалтгааныг тайлах хүртэл сүүлээсээ зугтаж чадахгүй.
Ямар утгатай: Таны ард муу залуу зогсож байгаа мэт санагдах. Бодит амьдрал дээр өнгөрсөн дахь зарим бэрхшээлтэй асуудлууд тохиолддог. Харилцаан дахь хэрүүл маргаан, бизнесийн боломж эсвэл заваан мэдрэмжүүд байж болно.
Юу хийх хэрэгтэй: Та юунаас зугтаж байна? Шердлийнхээр энэ зүүд нь ихэвчлэн зайлсхийдэг зан байдлын төсөөлөл байдаг. 2003 оны Донтуулагч Зан байдал судалгаанд дарамт болон айдас зэргийг агуулдаг сэтгэл зүйн асуудал зүүдтэй холбогддог. Чухал биш асуудлуудаа шалгаарай – магадгүй та бодит ертөнцөөс хол явж байж болзошгүй. Асуудлуудаа ялгаж, нягтлан өнгөрсөнд нь үлдээгээрэй.