Температур буурч, ханиадны вирус хурдтай тархаж, хохирогчид гал түймэр шиг ханиад халдаадагаар өвлийг дүрсэлдэг. Хаана ч байсан найтаагчид өөрийг тань дагаж буй мэт санагдаж байгааг аль хэдийн анзаарсан. Эрүүл мэндээ хадгалахыг хичээж, дархлал дэмжих эм ууж, давстай усаар хоолойгоо зайлж, витамин С хэрэглэж байгаа. Гэвч жил бүр яаж ч хичээсэн энэ тохиолддог. Хоолой урагдаж буй мэт мэдрэгдэнэ. Хамрын самсаа битүүрч байгааг анзаарна. Аюултай ханиаднаас зовж, цөхөрсөндөө ямар ч тахианы шөл эмчилж чадахгүй мэт санагдана.
Хамар аймшигтай чихэгдсэн мэт санагдахаас илүү гонсойлгодог зүйл нь ханиадны шинж тэмдэг илрэхгүй байж болзошгүй. Хамраараа хүчтэй үлээнэ, гэвч юу ч болохгүй, хамрын самсаа цэвэрхэн болсон мэт санагдахгүй. Дээд амьсгалын вирустай нэгдсэн залхагны хэмжээ өссөнөөс шалтгаалдаг. Гэвч хамрын самсаа өрөвссөнөөр ихэссэн байж болно.
Аз таарахад тайвширах арга бий. Энэ энгийн амьсгалын дасгал хийсэн ханиадны вирусаар зовж байсан хүмүүсийн 85% хамрийн хөндийн ачаалал тэр даруй багасч, үр дүнтэй байсан хэмээн санал болгосон.
Ямар нэгэн зүйл хийхээс өмнө, эмчид үзүүлж зөвхөн ханиад уу эсвэл өөр ноцтой зүйл үү гэдгээ мэдэж аваарай.
Алхам 1: Хамраа чимхэж амьсгалаа барь.
Алхан 2: Хамраа чимхэж, амьсгалаа барьсан чигээр эргэн тойрондоо хурдан алх. 20-оос 30-н алхмаас хэтрүүлж хэрэггүй. Хэрэв толгой эргэх, хүчилтөрөгчөөр дутагдаж байгаа нь мэдрэгдвэл хамраа амрааж, амьсгалаа гаргаарай. Хүчтэй амьсгалахыг хүсэх хүртэл амьсгалаа бариарай. Харин тавгүй байдалд ортол амьсгалаа барьж болохгүй шүү, энэ нь туйлын аюултай.
Алхам 3: Амьсгалаа гаргаж, хамраа амраасны дараа боломжийнхоо хэрээр нуруугаа цэхлэж суугаарай. Цээжээ тэнийлгэж, мөрөө хойшлуулж, эрүүгээ өргө.
Алхам 4: Амаа хаагаад зөвхөн хамраараа амьсгал. Гүнзгий амьсгалахгүй, хамраараа бага багаар амьсгалахад төвлөр. Амьсгал гаргахдаа булчингаа амраахад анхаарч, гүнзгий бус амьсгалах. Цээж мөрөө амрааж, булчингаа сулруул.
Алхам 5: Хамраараа үргэлжлүүлэн бага багаар амьсгална. Амьсгалаа гаргахдаа гүнзгийрүүлж, үргэлжлүүлэн амрахад төвлөр. Хөнгөн амьсгалахдаа хүчээр хурдан амьсгалж болно. Үргэлжлүүлэн амьсгалахдаа зөвхөн хоёроос гурван минут хамраараа амьсгална. Эдгээр хөнгөн амьсгалын гол учир нь таны биеийг агаарын дутагдалд оруулах. Таны хамрын хөндий агаарын дутагдалд хариу үзүүлэн нээгддэг.
Алхам 6: Таны хамрын хөндий илүү цэвэрхэн болсон нь мэдрэгдэнэ. Илүү дээрдэх мэдрэмж төрсөн ч хамраараа амьсгалахаа үргэлжлүүлээрэй.