Зарим хүмүүст даавуун дотоож таалагддаг байхад заримд нь огт сонирхолтой санагддаггүй. Хүн бүрийн сонирхол харилцан адилгүй байдагтай адил хувцас сонгох хувцас тэр дундаа дотоож сонгох байдал эрс ялгаатай байдаг байна. Таны сонгосон дотоож таны талаар олон зүйлийг өгүүлж чаддаг гэвэл та итгэх үү. Ингээд ямар дотоожийг илүүтэй өмсөх дуртайгаа бодоод өөрийгөө нэг шинжээд үзээрэй.
Та ямар ч зүйлээс илүү инээх л дуртай тийм ч учраас таны эргэн тойрны хүмүүс таныг дагаад инээж байдаг. Бага байхаасаа л та ойр дотны хүмүүсээ аз жаргалтай байлгахыг хичээдэг уян зөөлөн, бусдыг ойлгодог нэгэн байсан, одоо ч хэвээрээ. Найзуудад тань тусламж хэрэг болох үед тэд хамгийн түрүүнд танруу л очдог яагаад гэвэл тэд таны үнэнч шудрага, сайхан сэтгэлтэйг сайн мэднэ.
Та найзууд дундаа хамгийн ухаантай нь байж, тэдэнтэйгээ дотноор тэврэлдэх дуртай. Таны найзад тусламж хэрэг болох үед та хамгийн түрүүнд гар сунгадаг нэгэн. Та мөнгө санхүү барихдаа гаргууд боловч үргэлж цаг барилгүй хоцорч байдаг. Гэхдээ, та гайхалтай инээмсэглэл, дундаршгүй эерэг эрч хүчтэй болохоор хүмүүс таныг яагаад ч юм маш хурдан уучилчихдаг.
Та шар айрагнаас илүү сайн виски, коктейлд нугасгүй. Та үргэлж л өөрийгөө буруу цаг үед төрсөн нэгэн гэж үздэг. Та янз бүрийн шагнал урамшуулал, элдэв үзүүлбэрүүд, хэтэрхий хөгжсөн сошиал медиа гээд одоо үеийн солиотой гэмээр зүйлүүдэд огтхон ч татагддаггүй бөгөөд харин ч хуучны тансаг Холливудын эрин үе дахин ирэхийг тэсэн ядан хүлээдэг. Танд бүхий л цаг үед гайхалтай зохицох шидэт улаан уруулын будаг байдаг.
Та бол маш амбицтай бүсгүй. Та өмнөө ямар нэгэн зорилго тавьсан л бол (хувийн амьдрал, кареер аль нь ч байсан) хичнээн хэцүү байсан ч заавал хүрдэг. Та хайр, гэр бүл, найз нөхөд гээд бүхий л зүйлээ гайхалтай зохицуулдаг.
Та өөрийнхөө хийсэн бүхий л зүйлд бага зэргийн тасаг байдлыг бий болгохыг эрмэлздэг. Таны бодлоор Софи Лаурен бол загварын хатан хаан гэхдээ та бусад хүмүүсийг дууриаснаас өөрийн өвөрмөц байдлыг бий болгохыг илүүд үздэг нэгэн. Та загварыг бодит байдалтай нийцэх ёстой гэж үздэг учраас таны бодлоор гайхалтай эвтэйхэн биш л бол 4 инчийн өндөр өсгийтэй туфль өмснө гэдэг утгагүй зүйл.
Та яг л мөнхий 20 настай юм шиг эрч хүчтэй нэгэн. Хүмүүс үргэлж л таныг өхөөрдөм, сэтгэл татам, эрч хүчтэй гэж магтацгаадаг. Та ч ингэж дуудуулахдаа дуртай. Та хөгжим сонсох маш дуртай учраас яг одоо хит болоод байгаа 40 дууны хамгийн багадаа л хагасынх нь үгийг цээжээр мэддэг. Та хэдийгээр гэрийн тэжээвэр амьтантай болохыг хүсээгүй байсан ч хажуугаар чинь өнгөрөх хөөрхөн гөлгийг зүгээр явуулж чадахгүй дурсгүй бүсгүй.
Та хувцас хамгийн гол нь биед эвтэйхэн байх ёстой гэж үздэг нэгэн. Та ихэнхдээ даашинз өмсдөг бөгөөд биед маш эвтэйхэн, тийм ч үнэтэй биш бол сонголтоо хийдэг. Та сайхан чимэглэсэн, гоёмсог бялуунд маш дуртай.
Та эртний эд зүйлсд маш дуртай эсвэл 19-р зууны дунд үед төрсөн нэгэн. (1851 оны үед ид дэлгэрч байсан моод)
Та өөрийнхөө талаар илүү ихийг мэдсэн гэдэгт итгэлтэй байна. Дараа дараагийн дугаартааа олон сайн мэдээ, мэдээллийг оруулж байх болно.